Шууд Chart

Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ

2014-01-06 14:14:33

НИТХ-ын 13/53 дугаар тогтоолоор Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталсан бөгөөд энэхүү зорилтын "Агаар нь цэвэр Улаанбаатар" бүлгийн Хөрс болон орчны бохирдлыг бууруулах  ажлын хүрээнд  энэ онд хэд хэдэн ажлыг хийхээр тусгажээ.

 Тодруулбал, хот тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусгай зориулалтын машин, механизмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Нарангийн энгэрийн хог ангилах ялгах үйлдвэрийг өргөтгөн, үйл ажиллагааг нь сайжруулах, хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэжээ.
 
Мөн  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байдаг.
 
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэ онд Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төсөл сонгон шалгаруулах зарчмаар нийслэл хотод хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй