Шууд Chart

Бадминтон 2000 жилийн настай

2014-01-06 14:51:16

Бадминтон буюу агаарын теннис нь өрсөлдөгч хоёр хос буюу нэг тамирчин тороор тусгаарлагдсан, эсрэг талынхаа хамгаалж буй дөрвөлжин талбай руу довтолж тоглодог цохиуртай спорт юм. Тоглогчид өдөн бөмбөгийг цохиураараа цохиж, эсрэг талынхаа талбайд унагахыг хичээх ба тор дээгүүр давуулахын тулд ганц л удаа цохихыг зөвшөөрдөг. Дэлхийн хамгийн хурдтай цохилтыг шаарддаг  бадминтоны нэг тулаан нь 3 тоглолтод хэн нь илүү хожсоноор тодорхойлогддог. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө эртний Грек, Энэтхэг, Хятадад одон бөмбөгөөр тоглож байсан бөгөөд өнгөрсөн зуунд Английн эдлэн газруудад ихээр дэлгэрсэн үеэсээ  Бадминтон гэдэг нэртэй болжээ. Одоо дэлхийн 180 гаруй оронд хөгжиж байгаа бөгөөд дэлхийн ихэнх оронд Олон улсын Бадминтоны /IBF/ холбоо байдаг байна.  1992 оны Барселоны олимпоос эхлэн Олимпийн наадамд нийт 5 төрлөөр багтах болжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Бадминтон 2000 жилийн настай  
Үзсэн: 2783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй