Шууд Chart

Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн болов

2018-08-14 05:54:23

Монгол Улсын гавьяат тамирчин анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпийн хошой хүрэл медальт Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Шарын гол суманд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон Шарын гол сумын ЗДТГ, аймгийн Шатрын холбоо, Шарын гол ХК хамтран улсын хэмжээнд зохиосон юм.

Энэхүү тэмцээнд тив, дэлхийн шатрын аварга, мастерууд, шатарчид  ихээхэн ач холбогдол өгч 200 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьж,  A, B, C зэрэг 3 ангилалд шагналт байруудаа тодрууллаа. Амьдралынхаа 38 жилийг шатарт зориулсан, Шатрын их мастер Б.Хатанбаатар нь Шарын гол сумын унаган хүүхэд бөгөөд хар багаасаа л аавтайгаа шатар тоглож өссөн дурсамжаасаа хуваалцаад өөрийн төрөлх нутагтаа нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж буйдаа баяртай байгаагаа хэлж байв. Тэрбээр олон залуусыг шатрын их спортод бэлтгэж байгаа. Тухайлбал, түүний шавь нараас 17 настай Б.Аминаа Их мастер болсноор Монгол Улсын хамгийн отгон Их мастер төрөөд байгаа юм. Тэмцээний үеэр Монгол Улсын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй улс, аймгийн Шатрын холбооны удирдлагууд, Их мастер Б.Хатанбаатарын шавь нар түүнд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.


Их мастер Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн болов  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй