Нийслэлийн биеийн тамир спортын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо,Шри чинмойн марафон баг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Өөрийгөө Ялах“ 6-12-24 цагийн гүйлтийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Баяржаргал 18-34 насны залуучуудын ангилалд нэгдүгээр байр эзэллээ.
Тэрээр 12 цагийн төрөлд оролцсон 80 гаруй тамирчдаас 95 км гүйсэн амжилтаараа тэргүүлж, улсын хошой аварга болжээ.
Тус тэмцээнд 18-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангилалаар явагдсан бөгөөд нийт 98 гүйгч оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэд ахлагч Н.Баяржаргал улсын хошой аварга боллоо | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.