Шууд Chart

Эрчүүдтэй хэрхэн харилцах вэ?

2014-01-06 15:56:03

Бүтэн сар гийсэн намуухан орой. Нэгэн залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж буй мөч. Түүний зүрх сэтгэл догдлон байв. Залуу өвдөг нугалан хайртай бүсгүйнхээ өмнө сөхөрч гарыг нь чанга атгаж нүд рүү нь ширтээд эелдэгхэнээр: -“Надтай гэрлэж чадах уу?” гэвэл яах вэ. Хоромхон зуур энэ ганц үгнээс болж тэр сайхан романтик байдал нурж үгүй болно.

“Чадах уу?” гэж гуйх нь ямар ч хүнийг сул дорой, итгэх боломжгүй юм шиг харагдуулдаг. Ялангуяа эрэгтэй хүнд ийм үгийг хэлэх нь тэднийг тавгүй байдалд оруулж, өөрийг нь доожоогүй гэж хэлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Харин үүний оронд ингэе, тэгье, эсвэл ингүүлэхийг хүсч байна гэсэн шууд замаар гуйлгахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл түүнээс авах дэмжлэгэндээ бүрэн итгэлтэй байх нь эрчүүдэд таатай сэтгэгдэл төрүүлдэг байна. Эрчүүдтэй харилцахдаа тойруу замаар олон зүйл ярих нь мөн л тэднийг залхаадаг. Тэгэхээр гэрийн эзэгтэй болон бүсгүйчүүд эрчүүдтэй харилцахдаа тодорхой, цөөхөн үгээр шууд хандаж ярих нь илүү үр дүнтэй ажээ. Жишээлбэл:
-энэ гал тогоо ямар аймар юм бэ, яг л нохойн хороо шиг хоол хийх арга алга. Энэ өрөөг ганц удаа ч гэсэн цэвэрлээд өгөхөд яах вэ дээ? гэж асуухын оронд -гал тогооны өрөөний хогийг цэвэрлэж өгнө үү?
-энэ долоо хоногт чи кинонд явах уу? гэж асуухын оронд -энэ долоо хоногт намайг кинонд дагуулж яваач?
-хүү чинь одоо болтол оймсоо өмсөөгүй байна шүү дээ. Бид оройтлоо. Би ганцаарханаа бүгдийг амжуулж чадахгүй нь, надад жаахан ч гэсэн туслаж чадахгүй байна уу? гэж асуухын оронд -хүүгийнхээ оймсыг өмсүүлж өгнө үү?
-цаашид чухам юу болохыг огтхон ч мэдэх юм алга. гэж хэлэхийн оронд -одоо хоёулаа ярилцая
-машин дотор дөрвөн тор ногоо үлдээчихсэн. Оройн хоолонд хэрэглэхгүй бол болохгүй нь. Бүгдийг нь авчирч өгч чадах уу? гэж асуухын оронд -машин дотроос ногоо авчирч өгнө үү?
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрчүүдтэй хэрхэн харилцах вэ?  
Үзсэн: 3101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй