![](/uploads/201307/news/thumb/5fc01fbb8a5731033e8d8ada2c165c9b_x3.jpg)
Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Бруней Улсын нийслэл Бандар Сери Бегаван хотноо 7 дугаар сарын 1-2-ны өдөр болсон АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын Сайд нарын 20 дугаар уулзалтад оролцлоо.
Сайд Л.Болд чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй үг хэлж, Ази, номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад АРФ, түүний гишүүн орнуудын идэвхитэй үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглээд, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор баталгаажуулсан, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг дурдаж, идэвхитэй дэмжиж оролцсонд АРФ-ын гишүүн орнуудад талархал илэрхийлэв. Түүнчлэн бүс нутгийн өмнө тулгарч буй зарим асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна.
Тэрээр Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал нөхцөл байдлыг зөвхөн улс төр, дипломат яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх нь бүс нутгийн улс орны нийтлэг эрх ашигт нийцэхийг онцлон, Ази, номхон далайн бүс нутгийн улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд манайх тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтойг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ (UB Dialogue on NEA Security) санаачилгын талаар танилцуулсан юм.
Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Хятад болон Мьянмарын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт тус тус хийж, энэ ондоо багтааж Ерөнхий сайд нарын харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Мьянмар Улс ирэх жил АСЕАН-ы даргын үүргийг хүлээн авч байгаа орны хувьд АРФ-ын хүрээнд тодорхой чиглэлээр хамтран ажиллаж, Монголд АРФ-ын төрөлжсөн чуулга уулзалтыг зохион байгуулахаар санал дэвшүүллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд АРФ-ын Сайд нарын уулзалтад оролцож, хоёр хөрш болон бүс нутгийн 30 шахам орны төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж яриа хэлэлцээ хийсэн нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, ялангуяа өөрийн бүс нутаг руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Асеаны бүсийн чуулганы уулзалтад ГХ-ны сайд оролцлоо | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.