![](/uploads/201401/news/thumb/c9b59a0e99d8743e1ab3756afe028b52_x3.jpg)
Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж эхэлсэн талаарх мэдээлэл гарч байсан.
Тэгвэл одоогийн байдлааар Н.Энхбилэг охины биеийн байдал улам хүндэрч, зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Н.Энхбилэг охины бие махбодийн үхэжсэн хэсгүүдийг тайруулсан боловч дахин үхжиж эхлээд байгаа тул БНСАУ-д яаралтай эмчилгээнд явах шаардлага үүсээд байгаа аж.
Тиймээс сайн санаат Монгол хүн бүрийг туслахыг уриалан, Н.Энхбилэг охины эмчилгээний зардлыг цуглуулах зорилгоор хандивын данс нээжээ.
Данс нь Хаан банк 5232045577 данс эзэмшигч нь охины аав Д.Намжилдорж, Төрийн банк 23210006490 данс эзэмшигч нь Н.Энхбилэг охин өөрөө болон ээж Б.Оюун-Эрдэнэ.
Хандив цуглуулагчдын зүгээс “Ямар ч гэм зэмгүй хэрнээ ингэж хохироод байгаа хөөрхий охин, түүний гэр бүлийг хүн бүр өрөвдөж, сайхан сэтгэлийн тусаа хайрлана гэдэгт гүнээ итгэж байна. /Жич: Хандив шилжүүлэхдээ данс эзэмшигчийг нягтлан шалгана уу/” хэмээн фээсбүүк хуудаснаа бичин, түгээсээр байна.
Н.Энхбилэг охины гэр бүлийн зүгээс өнгөрсөн Баасан гарагт хэвлэлийн бага хурал зарлаж, охиныхоо амь нас, эрүүл мэндийг аварч, бодитой тусламж үзүүлэхийг төрийн гурван өндөрлөгөөс хүссэн. Гэсэн хэдий ч өдийг хүртэл Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаны хүмүүс охины биеийн байдлыг сайжирч байгаа хэмээн худал мэдээлэл түгээсээр байгаад эцэг эх нь ихээхэн гомдолтой байгаа юм.
![](/uploads/assets/image/1002476_660487420656522_630600988_n(1).jpg)
Н.Энхбилэг охинд туслах хандивын данс нээгдлээ | ||
Үзсэн: 2729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.