Шууд Chart

М.Обама нөхрөөсөө “эвлэрэл”-ийн бэлэг хүлээн авчээ

2014-01-07 09:01:22

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн төрсөн өдөр удахгүй тохионо. Тавин насны ойн баяраа тэргүүн хатагтай нэлээд өвөрмөц маягаар тэмдэглэхийн тулд  олон арга хэмжээ зохион байгуулахаар  зэхэж байгаа бололтой.  Тэр ч утгаар түүний төрсөн өдрийн бэлгүүд эхэээсээ нэрлэгдэж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Барак Обама тэргүүн хатагтайн төрсөн өдрийн баярын бэлэгийн эхний хэсэг болгож, Мишель Обамаг найзуудынх нь хамт Хавайд амруулахаа мэдэгдсэн аж.

Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд  сүүлийн хэдэн өдрүүдэд түүнийг эхнэртэйгээ таарамж муутай, салахаар зэхэж байгаа гэх мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа. Тэгвэл энэхүү бэлгээрээ дамжуулан хайрт эхнэрээсээ уучлал хүсч буйгаа илэрхийлсэн байж болох талаар мэдээлэл түгж эхэллээ.
 
Гэхдээ АНУ төдийгүй дэлхий дахинд үлгэр жишээ болсон эл гэр бүлийг таарамжгүй харьцаатай гэх мэдээг олон нийт  тийм ч  итгэлтэй хүлээж аваагүй.  Тэдний хуримын 20 жилийн ой өнгөрсөн аравдугаар сард тохиож , Барак Обама “20 жилийн өмнөх энэ өдөр би миний хамгийн сайн найз, амьдралынхаа цор ганц хайрттайгаа гэрлэсэн юм. Хуримын ойн мэнд хүргэе Мишель” гэсэн бол хатагтай Мишель Обама “Хуримаа хийснийхээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе Барак, өдөр бүр хамгийн сайн хамтарч, хамгийн сайн найз, хамгийн шилдэг аав байдагт тань баярлалаа. Чамдаа хайртай” гэсэн байсан юм.
 
 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

М.Обама нөхрөөсөө “эвлэрэл”-ийн бэлэг хүлээн авчээ   
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй