Шууд Chart

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын 74,1 хувийг монголчууд эзэлж байна

2014-01-07 09:00:39

Ашигт малтмалын газрын судалгаагаар манай улсын хэмжээнд ашиглалтын лиценз 1763 байна. Ашиглалт болон хайгуулын лицензийн талбай нь нийт нутаг дэвсгэрийн 9,7 хувь буюу 15,1 сая га болох юм.

Нийт тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр нь ангилж үзвэл, алт 35,4, нүүрс 17,3, барилгын материал 20,7, жонш 12,1, төрийн хүдэр 4,2, гянтболд 2,1% бусад 8,3 хувийг тус тус эзэлж байна.
 
Хөрөнгө оруулалтаар нь ангилж үзвэл, 74,1 хувь нь дотоодын компаниудад ногдож байгаа юм. Харин гадаад дотоодын хамтарсан компани 8,1 хувийг эзэлж байна.
 
Хэдийгээр дотоодын хөрөнгө оруулагчид дийлэнх хувийг эзэлж байгаа ч оруулсан хөрөнгийн хэмжээ нь гадны хөрөнгө оруулагчдаас харьцангуй бага байдаг аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын 74,1 хувийг монголчууд эзэлж байна  
Үзсэн: 1537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-01-07 16:21
71 ch geh shig...odoo tsomooroo yu...hudlaa sh dee
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-07 10:56
цаад 18 хувьд аюул бийдээ

Бидэнтэй нэгдээрэй