Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын тамирчид...

2018-08-20 12:11:36

Азийн спортын 18-р их наадамд оролцож байгаа манай улсын баг тамирчид өнөөдөр /2018.08.20/ дараах төрлүүдэд өрсөлдөнө.

Үүнд:

1. Монголын эмэгтэй сагсчид БНХАУ-ын сагсан бөмбөгчидтэй өрсөлдөнө.

2. Энэ мөчид уулын дугуйн төрөлд манай улсын тамирчин Э.Энхсаран оролцож байна.

3. Одоо Параглидингийн төрөлд манай улсын тамирчин А.Батдаваа, Т.Чулуунбат нар оролцож байна.

4. Буудлагын 10м-ийн дасгалд тамирчин З.Намуун, Н.Баяраа нар өрсөлдөнө.

5. Таеквондогийн -58 кг-д өрсөлдөж байгаа манай тамирчин Э.Буяншагай эхний тойрогтоо Пакистаны тамирчинг ялаад байна. Дараагийн тулаанаа Тайландын тамирчинтай хийх аж.

6. Талбайн теннисийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд спортын мастер Д.Эрдэнэбаяр Тайланд улсын тамирчинтай, эрэгтэйчүүдийн хосын төрөлд Д.Эрдэнэбаяр, М.Бадрах нар БНХАУ-ын тамирчидтай, тамирчин Б.Гүнбүрд, С.Ангараг нар Казахстаны тамирчидтай, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд А.Жаргал Энэтхэгийн тамирчинтай, эмэгтэйчүүдийн хосын ангилалд А.Жаргал, Э.Ариун-Эрдэнэ нар Тайландын хостой тус тус өрсөлдөнө.

7. Монголын эрэгтэй волейболчид  Пакистаны багтай тоглоно.

8. Чөлөөт бөхийн 125 кг-д  ОУХМ Н.Золбоо, эмэгтэйчүүдийн ангилалд 50кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53кг-д Э.Сумъяа, 57кг-д ОУХМ А.Батцэцэг, 62кг-д П.Орхон нар зодоглоно.


ӨНӨӨДӨР: Монголын тамирчид...  
Үзсэн: 1564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй