![](/uploads/201401/news/thumb/eac66c6e7797f86ef2ab7bd30b929919_x3.jpg)
Сибирийн Новосибирскт ажиллаж байсан судлаачид тэврэлдэж буй эрэгтэй, эмэгтэй хүний булш олсон нь Шекспирийн Ромео, Жульетта нарын дүрийг санагдуулжээ.
Гэхдээ тэд жинхэнэ хосууд байсан уу? эсвэл эртний оршуулгын зан үйл үү? гэдэг асуултад ДНК-ын сорил хариулах боломжтой аж.
Сибирийн Старый Тартас тосгоноос 600 булш олсон судлаачид энэхүү олдворыг МЭӨ 1-2-р зууны үеийн Андроновын соёлын үед хамаарна гэж үзжээ.
Мөн МЭӨ 16-17-р зууны үед хамаарах булшнууд ч байгаа ажээ. Архелогичид болон угсаатан судлаачид энэхүү булшийг янз бүрээр таамаглаж байна.
Жишээлбэл, нөхөр нь нас барсны дараа эхнэрийг нь хамт оршуулсан гэж үзэж байхад нөгөө хэсэг нь нэг өдөр нас барсан хоёр хүнийг зэрэг оршуулсан гэж таамаглажээ.
2007 онд Неолитын үе буюу 5000-6000 жилийн өмнө амьдарч байсан хосуудын булш олдож байжээ.
Хосуудын булш олджээ | ||
Үзсэн: 2709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.