![](/uploads/201401/news/thumb/0abe6b993e24a8fe5436330b8a8c4e37_x3.jpg)
УДЭТ-ын дэргэдэх Студи театрын шинэ оны анхны элсэлтийн бүртгэл эхэллээ.
Театр 2004 онд тус ангийг байгуулан театрын залуу боловсон хүчнээ бэлтгэж иржээ. Уг бүртгэлд мэргэжлийн их, дээд сургууль төгссөн, авьяаслаг, чадварлаг, өөртөө итгэлтэй, цаашид жүжигчин болох хүсэл, эрмэлзэлтэй залуус, студи, анги хамт олон оролцох боломжтой аж.
Бүртгэлд оролцох хүсэлтэй залуус мэргэжлийн дипломны хуулбар, ажилд орохыг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар болон төрийн албан хаагчийн анкетыг бөглөсөн байх шаардлагатай юм.
Оролцогчдыг жүжгийн хэсгээс тоглож үзүүлэх, монолог унших, дуулах чадвар, бүжгийн авьяасыг нь шалгах юм. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэллээ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.