Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж дууслаа

2014-01-07 09:39:33

Манай улс 2005 онд  “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг”  хуультай болсон.  Хорин зүйлтэй уг хууль нь хэт ерөнхий, шүүхийн шийдвэрийг хэн, хэрхэн, яаж биелүүлэх зэрэг процедурын шинжтэй арга хэмжээнүүдийг орхигдуулсан, бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулаагүй зэрэг шалтгааны улмаас хүчирхийлэлд өртөгчид хохирох нь улам бүр ихэссээр байгаа юм.

Тиймээс уг хуулийг шинэчлэн найруулах нийгмийн шаардлага үүсээд байгааг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааа явуулдаг ТББ-ууд удаа дараа сануулсаар ирсэн.
 
Улмаар 21 настай найз охиноо хэрцгийгээр зодон, амь насыг нь бүрэлгэсэн Г.Алтанхүүд холбогдох хэрэг гарсны дараа уг хуулийн төслийг шинэчлэн найруулах ажил эрчимжиж эхэлсэн гэж болно.
 
Одоогоор “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг”-ийн шинэчилсэн найруулгын ажил бүрэн дууссан бөгөөд ирэх долоо хоногт  Засгийн газраас санал авч, дараа нь УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг боловсруулж дууслаа  
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-01-07 13:57
сайн хууль гараасай .Эхчүүд бяцхан үрс жаргаасай.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-07 12:43
ih hurlyn gishuud bugd avgai huuhdee daramtalj amidardag shuu dee?

Бидэнтэй нэгдээрэй