![](/uploads/201401/news/thumb/6c19f2ff37426306cd2751c999d31ec2_x3.jpg)
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд чоно авладаг «мэргэжлийн» анчдын бүлэг бий болжээ.
Хуучин энд Б.Дүзелген гэдэг ганцхан мэргэн байсан бол одоо тэр нас ахиж, түүний халааг авсан Т.Нурлаан нарын арав орчим анчид чонын сураг дуулмагцаа давхиж очоод олзтой буцдаг болжээ.
Өнгөрсөн ганцхан сарын дотор тэд Ногооннуур, Толбо, Сагсай сумын малчдын дуудлагаар очиж 20 гаруй чоно авласны 10-ыг Толбо сумын нутагт хөнөөсөн тухай тус сумын хоёрдугаар багийн засаг дарга Х.Серикбол мэдээллээ.
Одоо тус аймгийн зах дээр арьс махтайгаа бүхэл чоно 160 000 төгрөгөөр борлогдож байгаа нь ангийн хорхойтнуудыг улам урамшуулж, малчдад ч илүү ашигтай болжээ.
Чоно агнах нь мэргэжил болжээ | ||
Үзсэн: 2571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.