Их Британийн Үндэсний гэмт хэргийн агентлаг Лхагва гарагт Европ даяар хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэн 43 настай Флорин Гинеаг баривчилжээ. Тэрээр хүний амь хороох болон Румынаас Ирланд, Финланд, Дубай рүү хүн наймаалах зэрэг ноцтой хэргүүдэд сэжиглэгдэн Европолд эрэн сурвалжлагдаж байсан юм.
Их Британи Улс түүнийг Румын улс рүү шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байна. Их Британийн Үндэсний гэмт хэргийн хорооны дэд дарга, Том Довдалл “Бид энэхүү баривчилгааг хийж чадсан нь Европын хаанаас ч ирсэн ямар ч гэмт хэрэгтэн манай улсад өршөөлгүй гэдгийг харууллаа. Үүний хүчинд манай гудамжууд аюулгүй байдаг юм” гэж хэлжээ.
Европ даяар эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтэнг баривчилжээ | ||
Үзсэн: 2595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.