Шууд Chart

Мужийн Коммунист намын хорооны албан тушаалтан авлигын хэргээр яллагджээ

2018-08-23 14:00:00

Хятадын Хунан мужийн Коммунист намын хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Зан Веншион авлига авсан болон тодорхойгүй эх үүсвэрээс олсон их хэмжээний хөрөнгө эзэмшдэг хэргээр 15 жил хорих, 2 сая юаны торгууль төлөх ял сонслоо. Зангийн хууль бус хөрөнгийг улсын санд хураахаар шүүх шийдвэрлэжээ.

Шүүхийн олж тогтоосноор Зан нь 2002-2016 оны хооронд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан бусдад төслийн гэрээ олгосон, хүмүүсийг ажилд авсан, тушаал дэвшүүлсэн зэрэг гэмт хэргүүд үйлдсэн байна. Тэрээр 2004-2016 оны хооронд бусдаас 23.35 сая юань буюу 3,4 сая ам долларын бэлэн мөнгө, бэлгийг шууд болон эхнэр Ту Айфанаараа дамжуулан авчээ. Зан мөн өөрийн 51.58 сая ам долларын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байжээ.

Тэрээр өөрийн хэргээ хүлээж, харамсаж буйгаа илэрхийлэн, авлигын замаар олсон ихэнх орлогоо буцааж өгсөн нь түүнд хөнгөн ял оноох шалтгаан болсон байна.


Мужийн Коммунист намын хорооны албан тушаалтан авлигын хэргээр яллагджээ  
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй