Шууд Chart

Олимпийн үеэр жагсаал хийхийг зөвшөөрчээ

2014-01-07 10:21:35

ОХУ нутагтаа болох өвлийн олимпийг аюулгүй зохион байгуулахаар шаргуу ажиллаж байна.

 Ерөнхийлөгч В.Путин энэ зорилгод чиглэсэн бүх арга хэмжээг авна гэдгээ өн­гөр­сөн хугацаанд харуулсан юм.
 Со­чи­г­ийн олимпийн үеэр дагаж мөрдөх журамд өнгөрсөн долоо хоногт өөрчлөлт оруул­жээ.  

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд батлагдсан жу­рамд “Нэгдүгээр сарын 7-ноос гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл Сочи хотод эсэргүүцлийн жагсаал, цуг­лаан хийхийг чандлан хорьсон заалт оруулсан. Харин  энэ сарын 4-нд батлагдсан журамд олимпийн үеэр эсэр­гүүцлийн жагсаал зохион байгуулж болох тухай заалтыг оруулж өгчээ. 

Шинэ гарсан журамд “Иргэд до­тоо­дыг хамгаалах яамны салбар, Холбооны Аюулгүй байд­лын албанаас зөвшөөрөл авч чадах юм бол Өвлийн олим­пийн наадам, паралимпийн наадам явагдаж байх ху­гацаанд жагсаал цуглаан зохион байгуулж болохоор бол­жээ.
 
Ингэхдээ жагсаалын маршрут, оролцох хүний тоог нарийн тодорхой болгож, Сочи хотын захиргаанаас зөв­шөөрөл авсан байх ёстой юм.  Өвлийн олимпийн наадам хойд хөршийн Сочи хотноо ирэх сарын 7-23-нд зохион байгуулагдах бол паралимпийн наа­дам гуравдугаар сарын 3-16-ны өдрүүдэд зохион бай­гуулагдана.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Олимпийн үеэр жагсаал хийхийг зөвшөөрчээ  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй