![](/uploads/201307/news/thumb/cdf3add1c08074fada5155def1c07d3e_x3.jpg)
Наадмын өмнө бүх засвартай байгаа бүх замуудыг нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн авто замын газраас мэдэгдэж байгаагаар өнөөдрийн байдлаар Сэлбийн хойд гүүр, Доржийн гудамж, Жуковын урд уулзвар, Дунд голын замууд засвар, арчлалтын улмаас хаалттай байна.
Доржийн гудамжийг өнөө өглөөнөөс эхлэн хааж, хучилтын ажил хийх бөгөөд “Home Plaza”-аас баруун тийш 440 метр замыг гурван хоногийн дараа нээх юм. "Беринг" ХХК ажлыг гүйцэтгэнэ.
Жуковын музейн урд уулзвараас зүүн тийш 1 км замын хойд урсгал мөн хаалттай байна.
Түүнчлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровисын шатахуун түгээх станцийн уулзварт суурь асфальтбетон хучилт хийхээр 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэл 840 метр замыг өнөө өглөөнөөс эхлэн хаалаа. Уулзварын хучилтыг хийж, маргааш өглөө гүүрний доогуур хаалттай байгаа 500 метр замыг нээх юм. Энэ замд өнгө хучилт хийгээгүй, суурь хучилт хийснээр ийнхүү түр нээгдэх юм байна.
Наадмын өмнө хаалттай байгаа бүх замыг нээнэ | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.