![](/uploads/201401/news/thumb/4c820c8ce4570821e04bc9ba1671ef35_x3.gif)
Олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярын нэрэмжит хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээний дүн гарчээ. Тэмцээнд Улаанбаатар болон Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгийн эрэгтэй, эмэгтэй зуу гаруй тамирчин хүч самбаагаа сорьлоо.
Эрэгтэйчүүдийн 40 кг-д С.Булгантамир, 44кг-д А.Нэргүйбаатар, 48 кг-д Г.Өнөрболд, 52 кг-д А.Ананд, 56 кг-д Ө.Чагнаандорж, 62 кг-д Ө.Даваагомбо, 69 кг-д Н.Мөнхжаргал, +69 кг-д Н.Энхмэнд нэгдүгээр байрт шалгарчээ. Харин эмэгтэйчүүдийн 40 кг-д А.Саранжавхаа, 48 кг-д Э.Баасанжаргал, 53 кг-д Б.Мягмарцэрэн, 58 кг-д Г.Анужин, 63 кг-д Ц.Минжинсор, +63 кг-д М.Анхцэцэг нар тэргүүллээ.
Багийн дүнгээр Д.Чинзориг дасгалжуулагчтай “Аврагч” спорт хорооныхон тэргүүлж, удаах байруудад С.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Н.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг шалгарчээ.
Хүндийн өргөлтийн аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.