Шууд Chart

Тео Уолкотт түр хугацаанд тоглож чадахгүй боллоо

2014-01-07 11:02:36

Лондоны “Арсенал” багийн довтлогч Тео Уолкотт гэмтлийн улмаас хэдэн сарын турш талбайд гарч чадахааргүй боллоо.

Тэрээр өнгөрсөн бямба гарагт Английн цомын тэмцээний хүрээнд “Тоттенхэм”-тэй хийсэн тоглолтын үеэр гэмтэл авчээ.

Энэ тоглолтод “Арсенал” өрсөлдөгчөө 2:0-ээр хожиж дараагийн шатанд шалгарсан юм. 

Тео Уолкотт “Арсенал”-д 2006 оноос тоглож эхэлсэн бөгөөд баруун жигүүрийн хагас хамгаалагч, довтлогчийн байрлалд ихэвчлэн тоглодог байжээ.
 
Мөн 17 нас 75 хоногтой байхдаа Английн шигшээд дуудагдаж, шигшээд тоглосон хамгийн залуу тоглогч болсон бөгөөд “Бразил 2014“ ДАШТ-ий урьдчилсан тэмцээний дөрвөн тоглолтод оролцож, нэг дамжуулалт өгчээ.  
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тео Уолкотт түр хугацаанд тоглож чадахгүй боллоо   
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй