Шууд Chart

Элэгний хатуурлын явцыг удаашруулна

2014-01-07 13:42:25

Япон улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачдын хэсэг элэгний хатуурлыг удаашруулах арга олжээ.

Гэхдээ зөвхөн С гепатитийн архаг өвчний үед элэг хатуурах явцыг удаашруулах аж.
 
Эрдэмтэд С гепатитийн архаг өвчлөлийн үед элгэнд дутагдаж эхэлдэг NS3 уургийг нөхөн төлжүүлэх эмчилгээг туршилтын хулгана дээр хийжээ.
 
NS3 уураг дутагдаж эхлэхээр элэг хатуурах шинж тэмдгүүд илэрдэг гэнэ.
Уураг бүхий тарилга хийлгэсэн С гепатитээр өвчилсөн хулгануудад элэг хатуурах шинж тэмдэг 25 хувиар буурчээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Элэгний хатуурлын явцыг удаашруулна   
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй