Өнгөрсөн баасан гарагт Сөүл хотын дээд шүүх давж заалдах шатны шүүх хурлаар Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн ялыг нэг жилээр нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 66 настай Пак нь 25 жилийн хорих ял, 20 тэрбум воны (17,8 сая ам доллар) торгууль төлөхөөр болж байгаа юм.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард доод шатны шүүхээс урт хугацааны найз Чой Сүүн шилтэй хуйвалдан Самсунг зэрэг том компаниудаас 77.4 тэрбум воныг Чойгийн удирддаг хоёр санд хандивлахыг шаардсан хэрэгт 24 жилийн хорих ял 18 тэрбум воны торгууль төлөх ял сонсоод байсан юм.
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн ялыг нэмжээ | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.