![](/uploads/201401/news/thumb/147931223658d7109e57b06db440a199_x3.jpg)
БНСУ, Хятад, Монгол гурван улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн цөлжилтийг зогсоох, ойжуулах ажилд хамтарч ажиллана.
Энэ сарын 16-нд гурван улсын төлөөлөгчид Улаанбаатар хотноо уулзаж, “Зүүн Хойд Азийн цөлжилтийг зогсоох сүлжээ”-ний (DLDD-NEAN) удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулжээ.
Хуралд БНСУ-ын Ойн газар, Хятадын улсын Ойн аж ахуйн газар, Монголын Ногоон хөгжлийн яамны төлөөлөгчид оролцож, Монголын “Замын-Үүдийн цөлжилтийг зогсоох хамтарсан жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө, “Зүүн Хойд Азийн цөлжилтийг зогсоох сүлжээ”-ний үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар хэлэлцжээ.
Цөлжилтийн эсрэг хамтарна | ||
Үзсэн: 1266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.