Малайзын бага орлоготой иргэдэд тараадаг бэлэн мөнгөнд авлигын гэмт хэргийн элемент байх тул зогсоох шаардлагатай гэж Эдийн засгийн сайд Азмин Али хэлжээ.
Бэлэн мөнгийг тарааж өгөх нь иргэдээс дэмжлэг авах зорилготой хээл хахууль хэмээн ойлгогдохоор байна гэжээ. Ерөнхий сайд Махатир Мохамед хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх шалтгааны улмаас иргэдэд тараах мөнгийг бага багаар багасгасаар нэг мөсөн зогсооно гэсэн байна.
2017 онд 7.2 сая иргэн 150-300 ам доллар хүртэлх бэлэн мөнгөний тусламж авсан байна. Энэхүү ажил нь анх 2012 оноос эхэлжээ.
Малайз улсын Засгийн газар бэлэн мөнгө тараахаа болино | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.