Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн хаягдал тойрсон асуудлаар...

2014-01-07 21:32:48

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд зориулан  төрөл бүрийн сюрпризийг барих болсон. Харин энэ удаа тэрбээр ард олны сэтгэлийг түгшээх болсон цөмийн хог хаягдлын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн бичлэгийг фэйсбүүк хуудсандаа оруулжээ.  Тэрхүү бичлэгийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

* * *

Цөмийн хаягдал тойрсон асуудал олон хүний санааг зовоодог. Хүмүүс ч энэ тухай санал бодлоо илэрхийлж, Монгол улсын байр суурийг сонирхдог. Байдал ямар байгаа талаар товч мэдээлье.

Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлах, хадгалах зорилгоор импортлох, тээвэрлэхийг хуулиар хориглосон. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар аль нэг улс орон, байгуулагатай Монгол улсын нэрийн өмнөөс яриа хэлэлцээ хийх, бичиг баримт үйлдэхийг зогсоосон. Мөн энэ байр суурийг би НҮБ-ын Ерөнхий Асамблейн индрээс маш тодорхой илэрхийлсэн.

Манай улсын албан ёсны байр суурь тодорхой болохоос өмнө дээрхи асуудлаар зарим санал санаачлага, үйлдэл гарч байсныг үгүйсгэхгүй. Мөн уг сэдвийг зориудаар мушгин гуйвуулж олны сэтгэл санаанд нөлөөлөх гэж оролдох нь бий. Харин энэ бүхэнд манай иргэд автахгүй, ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцлага алдахгүй байх нь чухал. Дээрхи асуудлаархи Монгол улсын байр суурь, бодлого тодорхой болсон. Хууль, зарлиг гарсан. Төрийн нүд чих соргог байгааг хэлье. Дашрамд байнга сонор сэрэмжтэй байж, сануулж шаардаж байдаг иргэд, олон нийтэд талархаж явдгаа илэрхийлье.

1. НҮБ-ын индрээс Монгол улс нутаг дэвсгэртээ цөмийн хаягдал булшлахгүй, ийм саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлэв.
2. Дээрхи асуудалтай холбогдуулан гаргасан Зарлигийн хуулбар.
3. 1986 оны хавар Чернобылд цөмийн станцын осол гарсан юм. Тэр үед би Львов хотод оюутан байлаа. Ямар аюул болсныг сайн мэднэ. Энэ зураг бол аюулын голомтод ажилласан Зөвлөлтийн армийн машин текнихийг хэрхэн тэнд нь булшилж үлдээснийг харуулж байгаа юм.

 

Нийтэлсэн: Web admin

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн хаягдал тойрсон асуудлаар...  
Үзсэн: 4471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-09 11:15
ERUNHIILEG tanaa BONDOOR BOSGOJ BAIGA ZAM SAIHAN ODOO END TENDGUI EBDERHII ZAM L BOLLO ACHAANI TERGEND JURAM TOGTOOJ UGUUCH .BAS BUELUULDEG BOLGOY
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-08 21:41
ôýýñ á¿¿ê áîë àëáàí ¸ñíû ìýäýãäýë íèéòëýõ õóóäàñ áèø ç¿ãýýð ë öàã çàâòàé õ¿íèé ÷àë÷èõ îðîí çàé íààä òåõíèê¿¿äèéã áóëøëààã¿é ç¿ãýýð èë õàÿñàí îäîî ÷ öàöðàã òóÿà ÿëãàðóóëäàã õýâýýðýý áàéãàà ìàíàéõààñ àâñàí óðàíàà àøèãëààä õîòîé ¿ëäýãäýë øààðàà áóöààæ ºãºõ ë áîëíî òèéì ÷õóóëüòàé ãàíö ìîíãîëûã àëãàñíàà ãýñýí þì áàéõã¿é òýðèéã àãóóëàõ ñàâ áàéðàà áýëä÷èõñýí ãýðýýãýý õèé÷èõñýí áàéãààãàà þóíä íóóíà âý õýíèéã õóóðàõ ãýýä áàéíà
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-01-08 21:33
Шар нунтгийг үйлдвэрлэж худалдсан улс орон уг нунгаас нь үүдэлтэй цөмийн хаягдлыг заавал буцааж авдаг тогтсон жишиг олон улсын хэмжээнд байдаг гэдэг. Энэ жишгийг дагахгүй байх боломж монгол улсад байгаа юм уу?
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-01-08 12:05
erunhiilugch ulam bur zalilan hiigchedees yalgarah yumgui bolood bhiim. shar nuntag olborlono gedeg bulshilna gesen ug shu de. tsumiin hayagdaliig olborloson gazar ni bulshilna gedegiig odoo boltol sonsooguin bhdaa.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-01-08 11:12
Цөмийн хаягдалын агуулах барих тогтоол гарчихаад байхад юу ярина вэ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-01-08 11:04
Манай ерөнхийлөгч бол яг пастор шиг л ярих юм даа.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2014-01-08 10:49
Монгол хүн ийм байх ёстой.Сайхан байна.Одоо шар нунтаг олборлолтыг бүрэн зогсоох хэрэгтэй.Шар нунтаг үзэгддэггүй,чимээгүй тахал шүү.2-3 н үеийн дараа өнгөрсөн хойно амаа бариад ч нэмэргүй.Үр удмаа бодъёо...
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2014-01-08 10:17
Цөмийн хаягдал гээд гол зүйлээс нь худлаа холдуулаад байх юм чи. Сүүлд маш их яригдаад байгаа ураны баяжмал олборлох талаар ингэж том дуугараач чи. Худлаа битгий дүр эсгээд бай.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-07 21:50
Тийм бол сайхан л байна. Энэ сэдвээр хөндөж ярьж бичиж байгаа хүмүүсийн сэтгэл үүнд харин ханах болов уу.

Бидэнтэй нэгдээрэй