Шууд Chart

Төрийн өндөр албан тушаалтнууд нэгдүгээр зэрэглэлийн суудалд зорчихгүй

2018-08-31 06:28:12

Пакистаны шинэ Засгийн газар ерөнхийлөгч, ерөнхий сайд болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг төсвийн мөнгийг хувийн хэрэгцээнд хэтрүүлэн ашиглах мөн онгоцны нэгдүгээр зэрэглэлээр нисэхийг хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Имран Ханы тэргүүлдэг сайд нарын танхимаас гаргасан хэмээн Мэдээллийн сайд Фавад Чаудри өчигдөр мэдэгджээ. Тэрээр “Төрийн бүх өндөр албан тушаалтнууд буюу ерөнхийлөгч, ерөнхий сайд, ерөнхий шүүгч, сенатын дарга, үндэсний ассемблейн дарга болон бүх сайд нар нэгдүгээр зэрэглэл биш бизнес ангиллын суудлаар зорчих шийдвэр гарсан” гэж хэлсэн байна.

Тус улсад төрийн өндөр албан тушаалтнуудад тодорхой хэмжээний мөнгийг хувийн зорилгод ашиглахыг зөвшөөрдөг ч мөнгөний хэмжээ хэрээс хэтрэх болжээ.  Иймд ерөнхий сайд, ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнуудын энэ төрлийн зардлыг мөн зогсоохоор болсон байна.

Мэдээллийн сайдын мэдэгдсэнээр өмнөх ерөнхий сайд Наваз Шариф жилийн дотор 51 тэрбум пакистан рупи буюу 41,443,196.70 ам долларыг хувийн хэрэгцээнд зарцуулжээ. Мөн тус танхимаас албан тушаалтнуудыг гадаад болон дотоодын аялалд  тусгай онгоц ашиглалгүй зөвхөн бизнес ангиллаар нисэж байх шийдвэр гаргажээ.

7 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий сайдаар сонгогдсон Имран Хан нь Ерөнхий сайдын тансаг харшийг бүхлээр нь ашиглахгүй өмнө нь цэргийн асуудал хариуцсан нарийн бичгийн суудаг байсан харшийн жижигхэн хэсэгт амьдрахаар шийдсэн байна. Мөн тэрээр зөвхөн 2 машин, 2 үйлчлэгчтэй байж, төрийн ёслолын нарийн дэг жаягийг эдлэх шаардлагагүй гэж шийджээ.


Төрийн өндөр албан тушаалтнууд нэгдүгээр зэрэглэлийн суудалд зорчихгүй  
Үзсэн: 2242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [122.201.23.xxx] 2018-08-31 12:29
МАНАЙХ Ч БАС ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ
Зочин [72.35.247.xxx] 2018-08-31 09:55
2006 ОНД МАНАЙ НЭГ САЙД БИЗНЕС АНГИЛАЛД СУУЖ ЯВАХАД ТЭР ҮЕД МАНАЙ УЛСАД СУУЖ БАЙСАН ЯПОНЫ ЭЛЧИН САЙД ЖИРИЙН СУУДЛААР ЗОРЧИЖ БАЙХИЙГ ХАРААД ГУТАРЧ БИЛЭЭ
Зочин [203.91.115.xxx] 2018-08-31 09:39
МАНАЙХ Ч БАС ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ бүр хонины хонхорт шүү

Бидэнтэй нэгдээрэй