09.00 цагт Нийслэлийн Прокурорын газрын хурлын танхимд Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Нийслэлийн Прокурорын газартай хамтарч "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурна.
09:30 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцийн байранд болно. МН мэдээллийн төвд
11.00 цагт Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс “Эх орны хишиг хувиас 300 мянган иргэн нэг сая төгрөг, нэг сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХКийн 1072 ширхэг хувьцаагаа авсан, харин 1.5 сая иргэн хувьцаа ч, мөнгө ч аваагүй байна. Тэр нь Та биш үү” хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа. МН мэдээллийн төвд
12.00 цагт Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой болон “Болор цом” наадмын талаар мэдээлнэ. МН мэдээллийн төвд
13.00 цагт “Heart saving project”, “Хариу нэхээг үй үйлс” ТББ хамтран зүрхний хүнд өвчтэй Цэлмэг хүүд тусалж Японд хагалгаа хийлгэхээр болжээ. Дөнгөж ой гарантай Цэлмэг хүүгийн хагалгааны болон бусад зардлыг тэд бүрэн хариуцаж байна. МН мэдээллийн төвд
13.00-17.00 цагт: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “11-11” төв дээр жижүүрлэнэ.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.