Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн баруун талд байрлах “Макс Өргөө” компанийн “MAX Tower”-ийн барилга дээрээс өчигдөр өглөөний 10 цаг 30 минутын орчимд төмөр унаж, хүний амь насанд хүрсэн хэрэг гарлаа.
Мэдэгдэл
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа оффисын зориулалттай барилга дээрээс энэ сарын 7-ны өдөр тулгуур төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсанд гүнээ харамсч байна.
Дээрх барилгын гадна фасадны ажлыг захиалгаар гүйцэтгэгэч БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт хангалтгүйгээс осол гарах нөхцөл бүрдсэн байх тул уг асуудлын мөрөөр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.
“Макс өргөө” ХХК барилгын ажлын явцад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горим, стандарт мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих үүргийнхээ дагуу шалгалт хийн илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардах хуудас хүргүүлэх, барилгын ажлыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байсан хэдий ч өнөөдөр ийм харамсалтай осолд хүрсэнд гүнээ ухамсарлаж байна.
Ослын мөрөөр мэргэжлийн болоод хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж, нөхцөл, шалтгааныг тодруулах, хариуцлага тооцох арга хэмжээг эхлүүлээд байгаа болно.
“Макс-Өргөө” компани мэдэгдэж байна | ||
Үзсэн: 2224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.