
Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 22. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно | ||
Үзсэн: 1744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.