![](/uploads/201401/news/thumb/0517d0b2498b93aabc0751929054291e_x3.jpg)
Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн 33 настай Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.
Талийгаач эмэгтэйн шүүх эмнэлэгийн дүгнэлт гадны нөлөөлгүй гэж гарсан тул Монгол улсын ерөнхийлөгч энэ хэрэгт холбогдох албаны хүмүүсийг шударга ажиллах үүрэг өгч, дахин хяналт тавихыг шаардсан.
Улмаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон байна.
Тэгвэл өчигдөр талийгаачийн хоёр дахь удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлт эхний дүгнэлттэй ижил буюу “гадны нөлөөлөлгүй” гэж гарсан талаар мэдээлэл түгж эхэлсэн.
Энэ мэдээлллийн талаар уг хэрэгт стртаегийн өмгөөлөл үзүүлж буй хүний эрхийн хуульч М.Ичинноров фээсбүүк хууудаснаа “Дөнгөж сая мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор 14 хоногийн дотор гарна. Ташаа мэдээлэл байна гэлээ. Баттай эх сурвалжаас биш ийм мэдээлэл яагаад шууд цацагдаж байгааг ойлгохгүй байна” хэмээн залруулга хийсэн байна.
Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарах болоогүй | ||
Үзсэн: 3634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.