Шууд Chart

Н.Энхбилэг охины эмчилгээний зардал шийдэгдлээ

2014-01-08 10:08:22

Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж, одоогийн байдлаар зөвхөн өвчин намдаагч эм тарианы тусламжтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаа.

 Н.Энхбилэг охиныг БНСАУ-д яаралтай эмчилгээнд явуулахаар хандивын данс үүсгэн, төрийн гурван өндөрлөг болон ЭМЯ, салбарын сайдад  хандсан.
 
Тэгвэл өчигдөр Баянхонгор аймгийн Засаг дарга Л.Жаргалсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ч.Амарсанаа нар Н.Энхбилэг охиныг эргэн, ээж аавтай нь уулзсан байна.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын туслах холбогдож "Эмчлэх газраа яаралтай ол, санхүүгийн тусламж үзүүлнэ. Санаа зоволтгүй" гэсэн сайхан мэдээг дуулгажээ.
 
Одоо тэд эмнэлгээрээ дамжуулан гадаадын хамгийн найдвартай эмнэлгийг яаралтай олохоор судалж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Энхбилэг охины эмчилгээний зардал шийдэгдлээ  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-08 10:39
За болж дээ. Хамгийн гол нь охин хурдан эдгээсэй билээ.

Бидэнтэй нэгдээрэй