![](/uploads/201401/news/thumb/7098cda0d3b685f07fcd24fc07b22c1b_x3.jpg)
Сэлэнгэ аймагт 20 ортой Халдвартын эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцсон бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2013 онд нийт 47 эмнэлгийн байгууллага барьж, 18 барилга байгууламжийг ашиглалтад өгчээ.
Өнөөдөр шинэ оны анхны эмнэлгийн барилгаа Сэлэнгэ аймагт нээж байгаа юм.
Тус эмнэлэг нь халдвартын эмнэлгийн стандартыг бүрэн хангасан эмчлэх, хүлээн авах, өвчтөн хэвтүүлэх бүх үйл ажиллагаа нь тусгаарлагдсан, орох гарах хаалга нь тусдаа зохион байгуулагдсан байна.
Сэлэнгэ аймаг халдвартын эмнэлэгтэй боллоо | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.