![](/uploads/201401/news/thumb/cf1bf0b76f3cbbec2a44f537359c1c57_x3.jpg)
Английн хөлбөмбөгийн холбооны лигийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолтын эхний тулаан өнгөрсөн шөнө боллоо.
Энэ шатанд “Сандерланд” клуб талбай дээрээ “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авсан. “FA Cup”-д “Суонси”-д хожигдож мултарсан “Улаан чөтгөрүүд” энэ удаад “Сандерланд”-ыг баралгүй, 2:1-ээр хожигдлоо.
Ингэснээр “Юнайтед” сүүлийн гурван тоглолт дараалан хожигдоод байна. Тоглолтын 45 дахь минутад ахмад тоглогч Райн Гиггз өөрийнхөө хаалганд авто гоол орууллаа.
Харин түүний алдааг 52 дахь минутад Видич засч, тоог тэнцүүлэв.
Гэвч 65 дахь минутад Борини торгуулийн цохилтоос гоолдсоноор багтаа хожил авчирлаа.
Гэхдээ лигийн цомын тэмцээний хагас шигшээ хариу тоглолттой байдаг бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 22-нд “Юнайтед”-ын талбайд болох учиртай юм.
Гэхдээ лигийн цомын тэмцээний хагас шигшээ хариу тоглолттой байдаг бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 22-нд “Юнайтед”-ын талбайд болох учиртай юм.
“Юнайтед” дараалан гурав хожигдлоо | ||
Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.