Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 24 цагийн үйл ажиллагаатай, 47 хэмийн хүйтэнд тэсвэртэй, 20 дахин татах дурангийн хүчин чадалтай, хяналтын камерийг 20 цэгт суурилууллаа.
Гүйцэтгэсэн компанийн зүгээс тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд нь нэг жилийн хугацаатай баталгаа гаргаж өгчээ.
Аймгийн Цагдаагийн газраас хяналтын төвийн өрөөг тусад нь бэлтгэсэн бөгөөд гурван хүнийг мэргэшүүлэн сургажээ.
Камер ашиглалтад орсноор замын уулзваруудад цагдаа зогсох шаардлагагүй болсон бөгөөд харин камер хүрэхгүй уулзвар газруудад цагдаа ажлаа зогсох юм.
Эл камерийн зургаа нь бүтэн эргэдэгийн дээр бүх камерууд мэдээллээ 100 хоног хадгалах чадвартай ажээ.
Мөн 47 хэмийн хүйтэнд тэсвэртэй, дурангийн хүчин чадал нь 20 дахин татах бөгөөд дүрсээ тунгалаг харагдуулдаг байна.
Цаашид хөрөнгийн асуудал шийдэгдээд ирэхээр Сүхбаатар сумын бүх цэгүүдэд, гэр хороолол руу камержуулалт хийхээ аймгийн Засаг дарга мэдэгдлээ.
Цаашид хөрөнгийн асуудал шийдэгдээд ирэхээр Сүхбаатар сумын бүх цэгүүдэд, гэр хороолол руу камержуулалт хийхээ аймгийн Засаг дарга мэдэгдлээ.
Камержуулах аян өрнөж байна | ||
Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.