
“Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд бие зассан гэсэн тайлбартай зураг өнгөрсөн наймдугаар сарын 31-нд цахим сүлжээнд тарж нэлээн шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл тэрбээр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Энэ бол би биш. Надад эцэг эхээс заяасан нэр төр, аав ээжийн минь буян байна. Тийм болохоор би хэзээ ч гудамжинд бие засахгүй. Намайг гүтгэж доромжилж байгаа биш, урлагийнхныг үндэслэлгүйгээр гүтгэж доромжилж шар сайтдаа лайк цуглуулж, мөнгө олдог нөхдүүдтэй хатуу тэмцэнэ” гэв.
Түүний хувьд энэ сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй хэлтэст өргөдөл бичиж өгсөн байна. Тус зураг өмнө нь мөн тараагдаж байсан бөгөөд тэдний шинэ уран бүтээл болох "Дундын бүсгүй" шоу драм гарах сургаар дахин сенсааци дэгдээсэн нь бодлогын чанартай зүйл байж болох талаар мөн онцолсон байна.
Жүжигчин Г.Эрхэмбаяр цагдаагийн газар өргөдөл хүргүүлжээ | ||
Үзсэн: 2918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.