Шууд Chart

Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг түүхэн ялалт байгууллаа

2018-09-04 12:22:23

Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг анхны түүхэн тоглолтоо хийж ялалтаар эхлүүллээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдөр Умард Марианы Арлуудыг 3:2-оор хожиж, түүхэн ялалт байгууллаа.

Тоглолтын эхний хагаст Умард Марианы Арлуудын багийн тоглогчид хоёр гоол оруулан тоглолтын эхний хагас 2:0 харьцаатай өндөрлөсөн байна. Харин тоглолтын хоёрдугаар хагаст Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг гурван гоол оруулан хожлоо.

Манай эмэгтэй шигшээ багийн дараагийн тоглолтын хуваарь

  • есдүгээр сарын 5-нд Монгол vs Гуам 17:00 цагаас
  • есдүгээр сарын 7-нд Монгол vs Макао 17:00 цагаас
  • тоглолтууд төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд явагдана.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын анхны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг түүхэн ялалт байгууллаа  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй