Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их байна

2018-09-05 11:51:57

Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихсэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол эрс нэмэгдэж байна. Үүний дагуу БГД-ийн Замын цагдаагийн хэлтсээс TV5 Mongolia телевизтэй хамтран өнгөрөгч баасан гарагт шөнийн эргүүл, хяналт шалгалт хийсэн юм.

Энэ үеэр дийлэнх илэрч байсан зөрчлүүд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл дохио зөрчих, мөн  иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  машин зам дундуур алхах зэрэг зөрчлүүд илэрч байсан юм. 

Нийслэлийн хэмжээнд хүн гэмтсэн дуудлага тайван үед хоногт 8-10, ачаалалтай үед 25-30 гаруй дуудлага мэдээлэл ирдэг байна. Шалтгаан нөхцөл нь гэрэл дохио зөрчдөг, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог байна. Үүнээс гадна явган зорчигчид замын дундуур алхах, замын хөдөлгөөнд саад учруулах байдал их байна.

Баасан гаригаас бямба гаригийн шөнийн 2 цаг 30 минут хүртэл ГССҮТ-д зам тээврийн ослын улмаас 40 орчим хүн ирж, эмчлүүлсэн бүртгэл байна. БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс хоногт 60-70 дуудлага ирдэг бол Баасан гарагт ослын дуудлага 76 иржээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 12 зөрчил илрүүлж, таслан зогсоосон байна. 


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их байна  
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [202.9.43.xxx] 2018-09-05 14:19
Согтуугаар машин барих Нь ихэслээ гээд байхаар авах арга хэжээгээ чангатгаач
Зочин [66.181.176.xxx] 2018-09-05 14:09
oroi zuvhun uleelegdeg uleelgeed unemlehiin davhar shalgagaasn ihenh n erhee hasuulsan sogtuugaar humuus bgaa shuu
Зочин [203.91.118.xxx] 2018-09-05 13:59
согтуугаар машин жолоодсон бол машиныг нь хурааж улсын орлого болгоод жолоочийг 10-20 саяаар торгох, мөнгөгүй бол тэр хэмжээгээр хорих ял оноогоод өгвөл энэ зүйл монголд байхгүй болно
Зочин [202.179.4.xxx] 2018-09-05 13:45
ҮҮНИЙГ ЗОГСООЧИХ УХАМСАРТАЙ НАМ, БОЛОВСОН ХҮЧИН МОНГОЛД АЛГА УУ. БОЛОХГҮЙ БОЛ ПУТИНД ХАНД .ТЭР НЭГ ТУСЛАЖ МАГАДГҮЙ. БИД 1000 ЖИЛ ЯРИАД ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА.

Бидэнтэй нэгдээрэй