“Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны 2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй байгууллагын 295 жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинд өрсөлдөж байна. “Хамтын хүч амжилт” уриатай тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох юм.
Нээлтийн ёслолын дараа медалийн төлөөх барилдаанууд явагдана. Харин маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болох аж.
Жүдочид шилдгээ тодруулна | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.