
Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд анх удаа манай улсад болж байгаа билээ. Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын анхны Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг анх удаа давсан амжилтыг үзүүлээд байна.
Анхны тоглолтоо Умард Марианы Арлын шигшээ багтай хийж, улмаар 3:2-ын харьцаатай хожсон. Энэ сарын 05-нд Зүүн Азийн АШТ-ий эхний шатны хоёр дахь тоглолтоо Гуамын эсрэг хийсэн. Манай шигшээ баг Гуамын шигшээ багийг буулган авсан юм.
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 17:00 цагт МХБХ-ны талбайд Макаогийн эсрэг хийнэ.
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Макаогийн эсрэг тоглоно | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.