Шууд Chart

Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал хойшиллоо

2014-01-08 14:29:10

Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан  “Гал үндэстэн”  холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан.  

Шүүх хурал  Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлсэн ч нэг өмгөөлөгч ирээгүй учир хойшилсон байна.
 
Тодруулбал,  Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлын товыг 1 сарын 20-нд болголоо.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал хойшиллоо  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй