![](/uploads/201401/news/thumb/30f5e233ab09e49337ea1a38c5dd736b_x3.jpg)
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт өвөлжих, малчин Д.Чадраабалын хотонд хээрийн чоно халдаж, уруулсан малаас “галзуу” өвчин илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Баяндалай сумын Дундын-Ар булаг хэмээх газарт өвөлжиж буй малчин Д.Чадраабалын бог малын хотод чоно орж 40 бог, нэг нохойг уржээ.
Улмаар уруулсан малыг устгалд оруулж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчний вирус илэрсэн байна. Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Өмнөговь аймгийн Баяндалай суманд хориг тавьлаа | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.