Монгол Улсын Хөгжлийн банк Япон улсын зах зээл дээр “Самурай” бондыг гаргахаар өнгөрсөн онд тодорхой шийдэлд хүрсэн.
Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Даваа гарагт Хөгжлийн банкинд 24 тэрбум 250 сая иенийн самурай бондын орлого орж ирээд байгаа аж. Энэ нь өнөөгийн ханшаар 232 сая 354 мянган доллартай тэмцэх юм.
Өнгөрсөн оны сүүлчээр Монгол улс 290 сая иентэй тэнцэх самурай бондыг 1,52 хувийн хүүтэй зах зээлд гаргасан гэсэн мэдээлэл гарч байсан. Тиймээс Хөгжлийн банкинд орж ирсэн дээрх орлого Самурай бондын хамгийн эхний арилжааны өртөг байж болох талтай.
Энэ талаар холбогдох албаныхан одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Самурай бондын мөнгө Хөгжлийн банкны дансанд орж эхэллээ | ||
Үзсэн: 5198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.