Шууд Chart

Зөрчил гаргасан 5101 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

2018-09-10 16:54:40

БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллага өнгөрсөн 7 дугаар сард төрийн үйл ажиллагааг сайжруулах тухай 8 зүйл заалттай шийдвэрийг зөрчсөн 5101 албан тушаалтанд хариуцлага тооцсон гэж Шинхуа мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Хятадын Коммунист намын Сахилга батыг хянан шалгах хороо, Үндэсний хяналтын хороо энэ оны 7 дугаар сард 5178 хэргийг шалгасан тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Тухайлбал, гарсан зөрчлүүдээс дурдвал, нэгд, зөвшөөрөлгүйгээр нэмэлт мөнгөн тэтгэмж, шагнал олгосон, хоёрт, бэлэг дурсгалын зүйл өгсөн, авсан, гуравт, төрийн өмчит тээврийн хэрэгслийг зүй бусаар ашигласан зэрэг асуудлууд гарчээ. Уг мэдэгдэлд, 2018 оны 7 дугаар сарын сүүлийн байдлаар гэхэд журам зөрчсөн 31130 албан тушаалтныг шийтгэж, 30855 хэргийг шалгасан гэсэн байна.

Хятадын Коммунист нам 2012 онд төрийн үйл ажиллагааны зүй бус байдлыг бууруулах зорилгоор 8 зүйл заалттай шийдвэр гаргаж байжээ. Сахилга батыг хянан шалгах хороо төрийн төв болон орон нутгийн байгууллага, төрийн өмчит компани, санхүүгийн байгууллагын журмын хэрэгжүүлэлтийн талаар сар бүр мэдээлдэг тогтолцоотой юм байна.


Зөрчил гаргасан 5101 албан тушаалтанд хариуцлага тооцжээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй