![](/uploads/201401/news/thumb/1c87dcddf7bee22260c070c17317e014_x3.jpg)
Иргэний шинэчилсэн бүртгэл болон иргэний үнэмлэх олголтын ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд огт бичиг баримтгүй 12 иргэнд холбогдох материалыг нь үндэслэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулжээ.
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулах, үүнтэй холбогдуулан иргэний цахим үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн санг бий болгох цогц бодлогыг хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд 2013 оны жилийн эцсийн байдлаар 16 нас хүрсэн 307 иргэнд шинээр иргэний үнэмлэх олгож, 25-45 насны 62 иргэнд сунгалт, зураг солих буюу дахин цахим мэдээллийн баталгаажилт хийсэн байна.
Мөн иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн 442 иргэнд дахин олголт хийжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд иргэний шинэчилсэн бүртгэл хийлээ | ||
Үзсэн: 1771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.