Шууд Chart

Бямба, Ням гарагт тэгш, сондгой дугаараар явуулна

2014-01-09 10:25:10

Өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар баярын өдрүүдэд үүсдэг хотын замын түгжрэл болон иргэд  сар шинийн бэлтгэлээ хангах боломж, нөхцлийн талаар ярилцлаа.

Тиймээс замын хөдөлгөөнийг баярын өдрүүдэд хэрхэн зохицуулах тухай саналуудыг нийслэлийн захиргаанаас гаргаж эхэлсэн бөгөөд  цагаан сарын өмнө долоо хоногийн амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийх санал боловсруулсныг хэлэлцэхээр боллоо.

Харин шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бусад баярын адил дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бямба, Ням гарагт тэгш, сондгой дугаараар явуулна  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй