![](/uploads/201401/news/thumb/20956b14790027941e2d461b8de87ecd_x3.jpg)
Үзэг, арьсан эдлэл, гоёл чимэглэл, цагны брэндээрээ дэлхийд алдаршсан “Монблан” /Мontblanc/ корпораци “Чингис хаан” нэртэй үзэг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргажээ.
Ердөө 35-хан ширхэг үйлдвэрлэсэн энэхүү үзэгний их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй бөгөөд 950 сорьцтой цагаан алтан оруулгаар монгол эмээл, зэр зэвсгийг дүрсэлжээ. Мөн үзэгний ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмаз шигтгэсэн байна.
750 кратын цэвэр алтан хошуунд нь талын бүргэдийг сийлжээ.
Харин тагны хувьд Монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг бэлгэдэн, Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн ховор бүтээл болжээ.
“Монблан” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг ширхэг “Чингис хаан” үзгийг 180 сая төгрөгийн үнэтэй худалдаж байна.
“Чингис хаан” үзгийг 180 саяар үнэлжээ | ||
Үзсэн: 1831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.