Шууд Chart

Авлигын хэргийг гадны нөлөөгүй, үр дүнтэй шалгадаг болно

2018-09-16 11:17:46

Пакистан Улсын Засгийн газар авлигын хэргийг зүй зохистой мөрдөн шалгах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Хариуцлагын тухай хууль”-даа нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Олон тооны үндэстэн дамнасан томоохон корпорациуд авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны улмаас тус улсыг орхиж, олон улсын шүүхүүдэд гомдол гаргаснаас болж энэхүү шийдвэрийг гаргахад хүрчээ. Эдгээр компаниудын ихэнх нь шүүхэд ялалт байгуулж, Пакистаны засгийн газраас олон тэрбум долларын хохирлын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа юм.

Дээрх шинэчлэлийн үр дүнд Үндэсний хариуцлагын товчоо (NAB) гэмт хэргийн сэжигтнийг баривчлахаасаа өмнө гэм буруутайг нь батлах үүрэг хүлээх аж.  Өмнөх засгийн газруудын үед тус товчоо нь бизнес эрхлэгчид, улс төрчид, олон улсын компаниудыг дарамтлах, шахалт үзүүлэх улс төрийн хэрэгсэл болон ашиглагдсаар ирсэн байна.   

Тус улсын шинэ засгийн газар Үндэсний хариуцлагын товчоог томоохон авлигын хэргүүдийг түргэн шуурхай, үр дүнтэй шалгадаг байгууллага болгох зорилгоор хуулийг нь шинэчлэх ажлын хэсэг байгуулсан байна. Шинэчлэлийн хүрээнд мөн товчооны албан хаагчид албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх тодорхой хяналт, шалгалтыг бий болгохоор төлөвлөж байгаа аж.


Авлигын хэргийг гадны нөлөөгүй, үр дүнтэй шалгадаг болно  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй