Камбож Улсын Татварын Ерөнхий газраас иргэдийг илүү мөнгө нэхэмжилсэн татварын байцаагчдын мэдээллийг ирүүлж байхыг уриаллаа. Олон нийтийн сүлжээгээр татварын байцаагч нар илүү мөнгө нэхэж байна гэсэн шүүмжлэл ихэд тарснаас үүдэн энэхүү уриалгыг гаргажээ.
“Татвар төлөгч нар нь өөрийн татвараа орон даяарх Татварын албуудад эсвэл сонгогдсон худалдааны банкуудад төлж болно. Төлөлт бүрийн дараа татварын байцаагч ямар төрлийн, хэдий хэмжээний татвар төлсөн талаарх нэхэмжлэл гаргадаг. Хэрэв байцаагч нэхэмжлэлд дурдсанаас илүү мөнгө нэхвэл иргэд гомдол мэдүүлэх ёстой” гэж Татварын Ерөнхий газраас мэдэгджээ. Мөн энэ төрлийн гомдлоо Авлигатай тэмцэх газар болон Эдийн засгийн яаманд гаргаж болно гэжээ.
Камбож улсад одоогоор 510 мянган жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа явагддаг боловч дөнгөж 20,000 нь албан ёсны бүртгэлтэй буюу үлдсэн 95 хувь нь албан бусаар ажиллаж байна. Өнгөрсөн жил нийт 1,93 тэрбум ам.долларыг татварт цуглуулсан нь өмнөх оны мөн үеэс 27,8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриаллаа | ||
Үзсэн: 1311 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.