Индонезийн “Үндэсний төрийн албаны агентлаг”-аас Засгийн газар авлигын хэргээр ял сонсож байсан төрийн албан хаагчдын цалинд их хэмжээний мөнгө зарцуулж байна гэж мэдээлжээ. Тус агентлагийн тооцоолсноор сар тутамд 23,57 тэрбум рупиа буюу 1,6 сая ам доллар зарцуулагдагдаж байгаа аж. “Нэг төрийн албан хаагч сард дунджаар 10 сая рупиа буюу 675 ам долларын цалинтай бөгөөд авлигын хэргээр ял сонсож байсан 2357 төрийн албан хаагч байгаа тул нийт 23,57 тэрбум рупиа зарцуулагддаг гэж барагцаалан тооцож болно” гэж мэдэгдсэн байна. Гэвч тэд энэхүү тоо нь яг баттай биш бөгөөд Ерөнхий Аудитын газар л энэ талаар нарийн тооцоолох эрхтэй гэсэн байна.
Нийт 2674 төрийн албан хаагч авлигын хэргээс ял сонссоноос 317 хүнийг ажлаас нь шууд халсан бөгөөд үлдсэн 2357 нь ажлаа хийж, сар бүрийн цалингаа авсаар байгаа ажээ. Одоогоор тус улсын Үндэсний төрийн албаны агентлаг, Авлигын эсрэг хороо (KPK), Дотоод хэргийн яам зэрэг хамтран дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.
Авлигын хэргээр яллагдсан төрийн албан хаагч нарт сар бүр 1,6 сая ам доллар зарцуулдаг… | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.