Индонезийн Авлигын эсрэг хороо нь 2019 онд шалгах хэргийнхээ тоог 200-д хүргэх буюу 100 хувь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус хорооны дэд дарга Саут Ситуморан 9 сарын 5-ны өдөр Төлөөлөгчдийн танхимд энэ талаар мэдэгджээ. Энэхүү өсөлт нь Авлигын эсрэг хороо орон даяар авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, яллах, ялыг гүйцэлдүүлэх асуудлыг нэгдсэн хэлбэрээр зохион байгуулахад чиглэгдсэн гэсэн байна.
Ингэснээр хорооны төсвийг мөн ихэсгэх шаардлагатай болж байгаа юм. Хороо өөрийн 1,2 триллион рупиагийн /80 сая ам доллар/ жилийн төсөв дээрээ 432 тэрбум рупиа буюу 30 сая ам доллар нэмэх санал оруулжээ.
Индонезийн авлигын эсрэг хороо 2019 онд төсвөө нэмнэ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.